Yahoo messenger чинь цагаан харилцах цонх харуулаад байна уу?

Messenger box
Зиа та бүхэн дээ энэ нийтлэлийг уншиж байх үеийн мэндийг хүргье. Би өөрт тохиолдсон нэгэн явдлаас үүдэн гарсан нэгэн зөвлөгөөг хүргэх гэж байна. Энэ нь Yahoo messenger -ийн чатны цонхон дахь бичээсүүд минь гархаа больсоныг янзалсан түүх юм.

Энэ хүү явдал өөр ямар нэг хүнд тохиолдсон бол доорх зааврын дагуу хийгээд үзэхэд асуудлаа шийдвэрлэж чадах байхаа гэдэгт итгэлтэй байна. Энэ хүү тохиолдол нь ерөнхийдөө 2 янзын шалтгаанаас үүдэлтэйгээр гарч болдог гэж би ойлголоо. Ингээд 2 шалтгаан ба засах аргыг тайлбарлая.

1. Энэхүү асуудал нь вируснаас буюу таны компьютерт хорлон сүйтгэгч орж таныг хорлож асуудал үүсгэж байгаа юм.
Энэ үед та засахдаа доорх замын дагуу үйлдэл хийнэ үү.
      1. Start ( window  товч  +   R ) ->  Run -> regedit гэж бичээд Enter товчлуур дарна. Register editor     цонх гарч ирнэ.
      2. Уг цонхноос HKEY_CURRENT_USER -> Software -> Microsoft ->Windows-> Current user -> ->Internet Settings -> Zones ийг доош сунгаж харна. Дотор нь 0 - 4 хүртэл хавтас байдаг ба энэнээс илүү хавтас байвал түүнийг устгах хэрэгтэй. Ямар нэгэн вирус ороогүй бол 0,1,2,3,4 гэсэн 5 хавтас байдаг. Эхний арга нь энэ юм. Хийхэд их хялбархан шүү.


2. Энэ хүү асуудал нь вируснээс болоогүй бол таны компьтерийн үйлдлийн системийн зарим нэг тохиргоо алдагдсан гэж ойлгож болно. Энэ ихэвчлэн васик болон жава тохиргоо алдагдахад    үүсдэг алдаа юм байна. Асуудлыг шийдэхдээ доорхи зааврыг биелүүлнэ үү.
   1. Start -> cmd гэж бичээд cmd.exe дээр Mouse2-оор даралт хийж Run as Administrator гэсэн дээр дарна уу. Энэ үед DOS ын орчны хар цонх гарч ирэх болно.
   2. Хар цонхонд   cd c:\windows\system32  гэсэн мөрийг бичиж Enter товчлуур дарах үед яг энэ бичсан хавтасруу шилжиж идэвхжих болно.
   3. Энэ үед  эхлээд   regsvr32 jscript.dll  гэж бичээд Enter товчлуур дарна уу.
                       дахин   regsvr32 vbscript.dll гэж бичээд Enter товчлуур дарна уу.

Зиа ингээд та мессенжерийн програмаа ачаалаад өөрийн id pass аа хийж нэвтэрч ороод хэн нэгэнтэй чатлаад үзнэ. Засарсан байх болно гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд амжилт хүсье.

Энэ хүү 2 аргыг хэрэглээд бүтэхгүй бол Мессенжерээ бүрэн устгаад дахин суулга, бүр болохгүй бол Үйлдлийн системээ шинээр суулгах хэрэгтэй гэж зөвлөх байна.

Энэхүү нийтлэл та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Ямар нэгэн асуух зүйл байвал сэтгэгдэл үлдээнэ үү. Таны асуултанд хариулахдаа таатай байх болно.

No comments:

Post a Comment