Та бүхэндээ энэ удаад INTEL компаний бүтээгдэхүүнүүд болох i серийн CPU уудын тухай материал бэлдлээ. Энэхүү i3, i5, i7 -ийн талаар хүмүүс төдийлөн сайн ойлголт байдаггүй тоо нь сайжрах тусмаа үзүүлэлт сайжирдаг гэсэн бүрхэгхэн ойлголттой байдаг билээ. Иймээс i серийн CPU нуудуудын тухай дэлгэрэнгүй оруулж байна.


Анх 2007 онд Nahelm(45нанометр)  код нэртэй архитектур Intel-ээс танилцуулагдсан ба i7 процессор 2008 онд худалдаанд гарч байв. Intel-ийнхэн i7 процессорын үнэ өндөр олон хүнд хүрч чадахгүй байсныг харгалзан үзэж i3 ба i5-ийг гаргасан.


За эд нарын ялгаа.
i3 болон i5-ийн ялгаа бол TurboBooster. i5 нь TurboBooster-ийн тусламжтай өөрийн ажиллах давтамжаа өсгөх чадвартай байдаг. Жишээ нь: i5 450м загварын процессор 2.40GHz-д ажилдаг бол TurboBooster-ийн ачаар 2.66GHz хүртэл өсч ажиллах чадалтай.
Эдгээр CPU-нүүд нь 2 цөмтэй ба цөм бүр 2 урсгалаар ажиллах чадалтай тул Task Manager-т 4 CPU ажиллаж байгаа мэт харагддаг.
Харин i7-ийн хувьд 4 цөмтэй ба 8 урсгалаар ажилдаг.

Шинэ архитектур болох Sandy Bridge(32нанометр) 2009 онд танилцуулагдсан ба 2011 оны 1 сард i CPU-нүүдээ шинэчилсэн. Энэ шинэчлэлт нь CPU-нүүдийн хоорондын ялгааг тун сайн гаргаж өгсөн.
i3 бүгд 2 цөмтэй, i5 бүгд 4 цөмтэй.
i3 HyperThreading технологийн тусламжтай 4 урсгалаар ажилдаг, харин i5-д энэ нь байхгүй. Гэвч
i5-д давуу талууд их бий. i5 TurboBooster-тэй ба vPro(алсын зайнаас хандах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх технологи) ба AES encryption(нууцлалын шифрэлэлт) дэмжиж ажилладаг давуу талуудтай.
i7-ийн хувьд хүчин чадал дээшилсэн ба HyperThreading гэдэг зүйлийг бүрэн утгаар нь үзүүлнэ.

Шинэчлэгдсэн процессорууд энгийн хэрэглэгч, дунд шатны хэрэглэгч болон хүнд гаруудад зориулж эдгээрийн хязгааруудыг тун тодорхой болгож өгсөн харагдаж байгаа.
Та компьютерийг Office дээр ажиллаж веб үзэх зэрэг энгийн түвшинд хэрэгэлэдэг бол таны хэтэвчинд хэмнэлттэй i3 хангалттай юм.
Харин боловсруулалт илүү шаардлагатай програм хангамж ашигладаг бол (Visual Studio...) та i5-ийг мөнгөндөө гороолгүй авсан нь дээр.
Харин график боловсруулалт их шаарддаг програм хангамжууд ашигладаг бол (3dMax, AutoCad ...) танд i5 илүү тохиромжтой. Иймэрхүү хүнд software хэрэглэхгүй бол танд шинэ i5 ба i7-ийн HyperThreading-ийн гайхамшигт ялгаа тийм ч сайн мэдэгдэхгүй.

Эдгээр i series-ийн процессоруудад бүгдэнд нь байгаа маш том нэг давуу тал бол IGP буюу график боловсруулах технологиуд юм. Шинэ үеийн энэ олон цөмтэй CPU гэдэг бол өөр дээрээ жижиг жижиг CPU-нүүд агуулсан эдүүд. Graphic Processor ер нь бол CPU-тэй тун төстэй ажиллах (бүтцийн хувьд маш төстэй) боловч харьцуулалт хийх логик хэсгүүдгүй байдаг. Нэг ёсондоо битүүдийг нэмж хасах үйлдлүүдийг галзуу хийдэг машин гэсэн үг.
Sandy Bridge архитектурт зориулсан эдгээр IGP-нүүд 2 төрөлд хуваагдаж байгаа. 2000 ба 3000 гэсэн марктай. 2000 нь 6 боловсруулалт хийдэг хэсэгтэй бол 3000-д нь 12 ширхэг байдаг. Одоогоор i3-уудад 3000 марктай IGP байхгүй ба зарим i5-д байгаа. Хэрэв таний процессор "i5 K" гэж байвал IGP 3000-ийг агуулж байна гэж ойлгож болно.

Програм бичдэг оюутнууд бид энэ олон цөмүүдийг ашиглаж програм бичиж сурах нь чухал юм. Бид нарын бичсэн програмыг манай үйлдлийн систем олон урсгал болгон ажиллуулдагийг бид олон цөм дээр ажиллаж байна гэж ойлгож болохгүй.
Мөн дээр дурьдсан Graphic боловсруулах нэгжүүдийг бид нар програмчлалдаа бүрэн ашиглах боломжтой. Арифметик үйлдлүүдийг маш хурдан хийх чадвартай.

No comments:

Post a Comment