Малваре гэж юу вэ?

Малваре гэж юу болох талаар өөрийнхөө ойлголтыг товч оруулав.  Малваре гэж үндсэндээ хэрэглэгчид ямар нэг байдлаар хор хохирол учруулж байгаа програмуудыг хэлнэ.  Малваре нь дотроо ажиллах зарчим, зорилго, функц, боломж зэргээсээ хамаарч вирус, ворм, трожан, спайваре, руткит, адвер гэж ангилдаг байна.  Илүү дэлгэрэнгүй цааш нь орж уншина уу?



Вирус /Virus/
шинж : програм болон файлын нэг хэсэг болж явдаг, өөрийгөө бусад програм, файлуудад халдааж, тухайн програм, файлыг ашиглах үед давхар ажиллана.
уршиг: санах ойгоос зай хороох, файлуудыг эвдэх, мэдээлэл устгах, … гэх мэт


Ворм /Worm/
шинж: програмын нэг хэсэг болж ажилладаг, өөрийгөө сүлжээний орчинд тараадаг, ингэхдээ элдэв программын алдааг ашиглана.
уршиг:санах ой болон сүлжээнд их ачаалал өгөх


Трожан /Trojan/ 
шинж: суусан компьютерыг гаднаас бүрэн удирдах боломж олгож арын хаалга гаргана. маш олон функцүүдтэй.
уршиг: Тодорхой хэлэх аргагүй боловч ихэнхдээ тухайн хэрэглэгчийн бүхий л мэдээлэл хулгайлах, бусад хортой програмуудыг тараах, өөр халдлагад дэмжлэг үзүүлэх,… гэх мэт уршигтай.


Спайваре/Spyware/
шинж: хэрэглэгчид мэдэгдэхгүй мэдээлэл цуглуулж цааш илгээнэ. мөн өөрийгөө нуух, хэрэглэгчийн хийж буй үйлдлийг хянах.
уршиг: хэрэглэгч өөрийн чухал мэдээллийг алдах /нууц үг, дансны мэдээлэл…/.


Руткит /Rootkit/
шинж: трожантой төстэй боловч илүү далд, илүү өндөр эрхтэйгээр ажилладаг. системийн үндсэн програмуудыг дарж өөрийн програмуудаар солино.
уршиг: тухайн системийг бүрэн хянах боломжтой.


Адваре /Adware/
шинж: дэд цохнууд дээр сурталчилгаа гаргах, мөн зарим тохиолдолд спайваретэй хамт явдаг.
уршиг: хэрэглэгчид төвөг учруулж ажилд садаа болох, мэдээлэл хулгайлах.

Эх сурвалж: www.jnaya.com

No comments:

Post a Comment