Интернет дэх шилдэг 10 и-мэйл үйлчилгээ

Хэрвээ та төлбөргүй email үйлчилгээ хайж байгаа бол танд маш их сонголт байна. Гэхдээ хэдийгээр та төлбөргүй хэрэглэж байгаа ч гэсэн хамгийн сайныг нь хэрэглэх л хэрэгтэй. Энэ бичлэгт дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа ТОП 10-н төлбөргүй email үйлчилгээний талаар товч мэдээлэл оруулж байна. Энэхүү ТОП 10-г email үйлчилгээг сонгоход зайлшгүй тавьдаг дараах үндсэн шалгуур үзүүлэлтээр сонгосон болно.

  • Email хайрцагын багтаамж. Хэрвээ энэ үзүүлэлт муу бол та өөрийн email-үүдээсээ устгаж байж л дахин зай гарган хэрэглэх болно. Мэдээж хэнд ч гэсэн email-үүдээ устгаад байх нь таалагдахгүй байх.
  • Маш үр дүнтэй СПАМ хамгаалалт. Спамаас үүдэлтэй хүндрэл та бидний хэнд нь ч гэсэн тохиолдож байдагтай хэн ч маргахгүй байх. Email-ээ шалгах бүрт л хэнд ч хэрэггүй email-үүд байнга, олон тоогоор ирэх нь их төвөгтэй байдаг.
  • Хурдан ажиллагаа. Ялангуяа интернэтийн хурд муу байдаг манайх шиг орны хувьд email-ийн хурдан ажиллагаа юу юунаас илүү чухал гэж би боддог. Та маш яаралтайгаар email илгээх эсвэл хүлээн авах шаардлагатай боллоо гэж бодъё. Гэтэл таны ашиглаж байгаа email үйлчилгээний ажиллагаа удаан байвал та хүлээхээс өөр арга байхгүй болно.
  • Email-ийн програм хэрэглэх боломж. Зарим хүмүүс email шалгах, илгээхдээ вэбээр бус өөрийн компьютерт суулгасан програмыг ашиглахыг илүүд үздэг. Энэ төрлийн програм нь маш олон боломжийг нээж өгдөг. Ялангуяа зөвхөн өөрийн компьютерийг ашигладаг хүмүүст энэ нь маш тохиромжтой.

гэх мэтчилэн олон үзүүлэлтийг суурь болгон дараах жагсаалтыг гаргасан байна.

1. Gmail
gmailGmail бол Google-ийн email болон чаатын үйлчилгээ. Бараг хязгааргүй гэж хэлж болохоор багтаамжийг 1 хэрэглэгчид өгдөг ба гол онцлог нь хэрэглэгчийн хэрэглээ өсөх тусам багтаамж нь мөн адил нэмэгдэж байдаг. Мөн түүний илүү зүйлгүй, маш энгийн дизайн болон шинэ технологи нь маш хурдан ажиллагааг нь нөхцөлдүүлж өгдөг. Зохион байгуулалт сайтайн дээр email дундаасаа хэрэгтэй email-ээ маш хурдан, хялбараар хайж олох боломжтой. POP болон IMAP хандалтыг бүрэн дэмждэг тул ямарч төрлийн email-ийн програм ашиглах боломжтой.

2. AIM mail
aim mailAIM Mail бол AOL.com-ийн вэб дээр суурилсан төлбөргүй email үйлчилгээ юм. Хязгааргүй гэж болохуйц багтаамжтай, маш сайн спам хамгаалалттай болон хэрэглэхэд хялбар, дизайн сайтай.
Гэвч зохион байгуулалт муу нь сул тал нь болдог. Гэхдээ IMAP болон POP хандалтыг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ сул талыг нь нөхдөг.


 

3. GMX mail
GMX mailGMX Mail нь найдвартай ажиллагаа, спам болон вирусын сайн хамгаалалт, 5 GB -ийн багтаамж вэб болон POP хандалт зөвшөөрөгдсөн зэргээрээ 3-т бичигдэж чадсан.




 

4. Yahoo mail
yahoo mailШинэчлэгдсэн Yahoo! Mail нь Yahoo! mail Classic-ийн үргэлжлэл бөгөөд төлбөргүй email үйлчилгээний анхдагчдын нэг, маш олон хэрэглэгчтэй, мессенжер үйлчилгээ нь хамгийн түгээмэл болсоноороо алдартай билээ. Түүний email хайрцагын багтаамж нь бараг хязгааргүй мөн дизайн сайтай зэрэг нь хэрэглэгчдийн сонирхолд нийцдэг. Нэг сул тал нь POP хандалт байдаггүй тул email-ийн програм ашиглах боломжгүй зөвхөн вэбээр л орж хэрэглэх боломжтой байдаг.


5. Inbox.com
inbox mailInbox.com 5 GB багтаамжтай төдийгүй маш цэвэрхэн, хурдан ажиллагаа, олон үйлдэл, POP хандалттай зэрэг нь хэрэглэгчдийн сонирхолд нийцдэг. Харамсалтай нь IMAP хандалт байдаггүй.



 


6. Gawab.com
GawabGawab.com нь хурд сайтай, тогтвортой болон хэрэглэхэд маш тохиромжтой 2 GB багтаамжтай email үйлчилгээ юм. Мөн түүнчлэн POP хандалттай. Gawab.com-ийн нэг сул тал нь IMAP хандалт байхгүй, email хайлтгүй


 


7. Zenbe
ZenbeЗарим талаар зохион байгуулалт сайн хэмээн үнэлэгддэг, хуанли, хийх зүйлсийн жагсаалт гэх мэт нэмэлт боломжуудтай. Zenbe нь маш энгийн байх тал дээр анхаарлаа нилээд их хандуулсан нь ажиглагддаг. Спам хамгаалалт сайн боловч IMAP болон POP хандалт байхгүй.


 

8. FastMail
FastmailFastMail нь IMAP хандалттай, олон нэмэлт боломжуудтай, дизайн сайтайгаараа онцлог.



 


9. Yahoo mail Classic
Yahoo  classicYahoo! Mail Classic нь та бидний хуучны анд.



 


10. Windows Live Hotmail
HotmailHotmail нь 5 GB багтаамжтай, хайлт, хамгаалалт сайтай мөн email-ийн програмууд шиг хэрэглэхэд хялбар ойлгомжтой байдаг. Сул талуудаас нь дурдвал тэрээр спам хамгаалалтаа сайжруулах хэрэгтэй мөн POP болон IMAP хандалт байхгүй.



Эх сурвалж: www.about.com

7 comments: