E-mail хэрхэн бичих вэ?


Email хэрхэн бичих вэ?
Таны бичсэн Email- ээр таны хүнтэй харилцах харьцаа,боловсролын түвшинг дүгнэдэг. Яагаад гэвэл одоо үед хүмүүс Email ийг зөвхөн танил хүмүүсийхээ хүрээнд бус харин түншүүд болон бизнесийнхээ хүрээнд ч ашигладаг болсон.

Email-ийн дараалал,бүтэц ба тэдгээрт анхаарах зүйлүүд:

1) Сэдэв байх. Энэ хэсэгт сэдэв эсвэл гарчиг бичих хэрэгтэй.
Гарчиг. Гарчигаа аль болох богино, тодорхой байлгах хэрэгтэй.  Гэхдээ гарчигтаа “ сайн мэдээ, сайн уу, тэрнээс Email” гэхчилэн бичиж болохгүй. Яагаад гэвэл ихэнх вирус болон spam Email үүд ийм гарчигтай байдаг. Харин “танруу өгөх файл, 5 дахь өдөр уулзалттай” гэх мэтээр бичих хэрэгтэй.
2)  Мэндчилгээ. Мэндчилгээгээ эелдэг үгээр бичих хэрэгтэй. Гэхдээ та ямар хүн, ямар чиглэлээр бичиж байгаагаар мэндчилгээнийхээ үгийг сонгох ёстой. Хэрвээ та тухайн харилцаж байгаа хүнтэйгээ  хэд хэдэн удаа харилцаж бие биенээ мэддэг болсон бол та тухайн хүнээ нэрээр нь дуудаж болно. Харин та анх удаа харилцаж буй болон тухайн хүн тань танд их хүндтэй бол “ Ноён ...... , эсвэл Эрхэм хүндэт..... , эсвэл Хатагтай ........” гэж бичиж, дуудах ёстой.
3) Зорилго. Эхний нэг өгүүлбэрт та Email ийхээ зорилгыг багтаах хэрэгтэй. Харин та дараагийн хэсэгт эхний хэсэгдэх зүйлээ дэлгэрүүлж бичих хэрэгтэй. Ингэж бичихдээ та үсгээ стандартын дагуу, ойлгогдохоор, үг үсгийн алдаагүй бичих ёстой. Мөн хэсэг бүлгийн хооронд зай авж явахгүй бол хүн уншихад хэцүү байх болно. Тэгээд Email ийхээ сүүлийн хэсэгт дараа нь юу болох ёстойг бичих ёстой. Жишээ нь би танруу дэлгэрэнгүй танилцуулгыг явуулна гэх мэт. Та Email бичиж байгаа бол ямар нэг Bold, italic  зэргийг ашиглахгүй байсан нь дээр байдаг. Яагаад гэвэл ихэнх Email үүд зөвхөн энгийн тэкстийг уншиж чаддаг. Өөрөөр хэлбэл та “ Сайн уу! Чиний хийсэн бүтээл надад таалагдсан. Сайн байна!” гэж бичих аваас, явуулсан Email тань тухайн хүндээ  “ Сайн уу! Чиний хийсэн бүтээл надад таалагдсан. Сайн байна!” гэх мэтээр очдог байна. Тиймээс та  Email – ээ энгийн тэкстээр бичих хэрэгтэй.
Та хэрвээ Email дээ инээд оруулмаар байвал дараах зүйлс танд тус болно. 
:-)       инээмсэглэж байна.
:-D      инээж байна.
8-)      нүдний шилтэй байгаа ба инээж байна. 
: -(      уйтгартай байна
:-O      алдаа гаргасан байна.
;->      нүдээ ирмэж байна.
: -~)    ханиад хүрсэн байгаа 
: ' -~(  ханиад хүрсэн ба уйлж байна.
=:-o    маш их гайхсан. 
:-/       танд итгэхгүй байна.


4) Үйлдэл. Та тухайн хүнээс хүсэж буй зүйлээ бичих хэрэгтэй. “ Хариу бичээрэй, таныг хэрвээ тэгвэл би их баярлах болно” гэх мэт.
5) Хавсралт буюу attachment
6) Төгсгөл. Email ээ эелдгээр төгсгөх хэрэгтэй. “ Таныг хүндэтгэсэн........., аз жаргал хүсье, сайн сайхныг хүсье, ажлын амжилт хүсье “гэх мэт үгээр төгсгөх хэрэгтэй.
7) Өөрийн нэр. Таны Email хаягыг хараад хэн гэдгийг тань мэдэж байвал их сайн. Жишээ нь bad_boy54544 зэрэг нэртэй хаяг нээх аваас таныг хэн гэдгийг мэдэхэд хэцүү байх болно. Тийм учраас та хаягаа ийм маягаар нээсэн бол өөрийхөө нэрийг заавал доор нь тодруулж бичээрэй.

No comments:

Post a Comment